Судлаач бүрийн мэдэх ёстой судалгааны 6 төрлийн хамтын ажиллагаа

Нийтэлсэн: Г.Мандухай 08/11/2020

Судалгааны хамтын ажиллагаа гэж юу вэ?

‘Судалгааны хамтын ажиллагаа‘ гэдэг энэхүү нэр томьёо нь хувь судлаач нар нийтлэг зорилгын төлөө ажиллахыг хэлнэ.

Судалгааны хамтын ажиллагааны төрлүүд

1.Институт доторх хамтын ажиллагаа

Энэхүү төрлийн үед ижил институтийн өөр өөр нэгжүүдийн хоёр судалгааны багийн гишүүд хамтран ажиллахыг хэлнэ.

· Судалгааг явуулахад гаднын санхүүжилтгүй

· Хоёр багийн хооронд судалгааны ажлын хийх зүйлс/tasks/-ий тэгш ухварласан

· Судалгааны багын бүх гишүүд судалгааны үйл явцыг тогтмол хянах болон судалгааны үр дүнг хэвлүүлэх талаар төлөвлөдөг

· Нэг институт дотор учир хамтран ажиллаж буй багийн гишүүд байнга уулзаж, ярилцах боломжтой(нүүр тулсан ярилцлагууд г.м.).

2.Хувийн хэвшилтэй хамтын ажиллагаа

Энэхүү хэлбэрийн үед тодорхой хугацааны турш хувийн хэвшлийн байгууллагын судлаач академи байгууллагын судалгааны багтай хамтран ажиллана.

· Энэхүү хугацаанд компанийн академи бус судлаач судалгааны багт ажиллаж буй мастер, докторантурын сургалтын оюутнуудаас судалгааны асуулт, аргачлалын талаар суралцахын зэрэгцээ төслөө хэрэгжүүлдэг.

· Хамтран ажиллаж буй багийн гишүүд байнга уулзаж, ярилцах боломжтой(нүүр тулсан ярилцлагууд г.м.).

3.Бусад институттэй хамтын ажиллагаа

Энэхүү хамтын ажиллагааны үед, санхүүжилт авсан ахлах судлаач өөр институтийн судлаачтай хамтран ажиллахыг хэлнэ.

· Их хэмжээний дата цуглуулж хийх шаардлагатай үед тохиромжтой

· И-мэйл эсвэл утсаар ихэнхдээ харилцдаг

4.Бусад судалгааны институтэд биеэр очих хамтын ажиллагаа

Энэхүү хамтын ажиллагааны үед, судлаач тодорхой хугацаанд өөр институтэд очин дата цуглуулах эсвэл зарим шинэ аргачлал суралцахыг хэлнэ.

· Судлаач өөр институтэд 2–3 долоо хоногийн турш очиж тухайн судалгааны багийн судалгааны ажилд оролцдог.

· Хамтран ажиллаж буй багийн гишүүд байнга уулзаж, ярилцах боломжтой(нүүр тулсан ярилцлагууд г.м.).

5.Хийх зүйлсийн хүрээнд /task expertise/ хамтын ажиллагаа

Энэхүү төрлийн хамтын ажиллагааны үед, дата цуглуулагч эксперт ижил эсвэл бусад судалгааны институтийн дата анализ-ийн эксперттэй хамтын зөвшилцлийн хүрээнд хамтран ажиллана.

· Судалгааны ажил дараах хэсгүүдээс тогтдог(Дата цуглуулалт, туршилт явуулах, анализын үр дүн, үр дүн хянах г.м).

· Тэд өөрийн өөрийн анализыг хийж үр дүнг нэгтгэн эрдэм шинжилгээний бүтээл болгоход хамтран ажиллана.

6.Олон улсын судалгааны хамтын ажиллагаа

· Энэхүү хэлбэрийн үед, судалгааны асуудлыг олон талаас нь харахын тулд судлаач нарын дундах хамтын ажиллагаа нь улс болон институтийн хооронд байна.

· Бүх судалгааны багууд бие дааж санхүүжилтээ олно

· Хамтран ажиллаж буй багууд судалгааны асуултын хүрээнд бүх цуглуулсан датаг ашиглах боломжтой байна

· И-мэйл эсвэл утсаар ихэнхдээ харилцдаг

Хамтын ажиллагаа нь судлаачдад ээдрээтэй судалгааны асуултуудад хариулах аргачлалыг сайжруулах, ижил сонирхол бүхий судалгааны багуудад хамтран ажиллах боломжийг олгож байдаг.

Хамтын ажиллагаа бол амжилтын үндэс

Эх сурвалж:

https://www.ilovephd.com/6-types-of-research-collaboration-every-researcher-should-know/?fbclid=IwAR1a1pG92RSDGQKcYCfjgqo7bbL2ZssQifNflQcaBerkDnDuMgvbUklEuk4