Мастер, докторын ажил төлөвлөсөн цагт дуусахгүй байх шалтгаан

Нийтэлсэн: Э.Насантогтох

Судалгааны ажлынхаа зорилгыг бүрэн тодорхойлоогүйн улмаас судалгааны ажилд зарцуулах цаг, хөрөнгө нэмэгдэж байна. Яагаад таны цуглуулсан судалгааны мэдээлэл таны зорилгыг тодорхойлж чадахгүй байх вэ? Маш олон шалтгаан, алдаа байгаа бөгөөд энэхүү нийтлэлд түгээмэл алдаа болон засах зарим аргын талаар бичих болно.

1. Бид хэт их эрч хүчтэй эхэлдэг. Эрдмийн зэрэг хамгаалах, төслийн заасан хугацаанд багтаах, залуу судлаачид эрдэм шинжилгээний бүтээлтэй болохоор яарах зэрэг маш олон асуудалын улмаас судалгааны зорилгоо хэт бага цагт, улсын мэдээллийн нөөц бололцоо, гарах үр дүнгийн ач холбогдол, асуудлыг тодорхойлох арга зүй, статистик анализыг бүрэн төлөвлөхгүй эхлдэг. Ингээд бид байгаа бүх эрч хүч, урам зориг хүсэл тэмүүллээ судалгааны мэдээлэл цуглуулах ажилд зарцуулж орхино.

2. Дараа нь маш их баярладаг. Учир нь бид судалгааны мэдээллээ цуглуулчихсан шүү дээ. Ажлын бараг 90 хувь нь дууссан одоо анализ хийгээд зорилго дээр байгаа шигээ үр дүнгээ бичнэ гэж бодоод статистик анализ хийхээр хэн нэгнээс зөвлөгөө авах эсвэл статистикийн программ суулгаад өөрөө бодолт хийх үед бидний маш их цаг зарцуулж олсон мэдээлэл ямар ч хэрэггүй тархалтын мэдээлэл болохыг эсвэл маш чухал асуултаа асуугаагүй болохоо мэднэ.

3. Одоо бидэнд тун бага эрч хүч үлдсэн. Энэ үед ажил дуусах дөхсөн гэж бодож байсан багт маан тун бага эрч хүч үлдсэн байна. Ингээд бидний судалгааны ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахгүй, зардал нэмэгддэг байх магадлалтай бөгөөд залуу судлаачид маан урам хугардаг.

НЭМЭЛТ: Та судалгааны ажил эхлэх гэж байгаа бол доорх анхааруулгыг санаж, дараагийн нийтлэлүүдтэй маан танилцаарай.

АНХААР 1: Хамгийн чухал нь бид эхлэхдээ статистик боловсруулалтын төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран маш сайн гаргасан тохиолдол тун ховор.

АНХААР 2: Мөн хэвлэлийн тойм бэлтгэх/literature review/ буюу төстэй судалгаан унших ажлыг судалгааны өгөгдөл мэдээллээ цуглуулах явцдаа болон дараа хийж байна.

Зайгал Судалгааны Институт,

Санал хүсэлтээ [email protected] , +976 8060 5566-т илгээнэ үү.