Судалгааны хэвлэлийн тойм бичих 5 алхам

СУДАЛГААНЫ ХЭВЛЭЛИЙН ТОЙМ БИЧИХ 5 АЛХАМ

ХЭВЛЭЛИЙН ТОЙМ ГЭЖ ЮУ ВЭ?

Судалгааны сэдвийн хүрээнд шинжлэх ухааны өгүүллүүдийг уншиж, нэгтгэн дүгнэх үйл явцыг хэвлэлийн тойм гэнэ. Хэвлэлийн тойм нь дараах 3 зорилгын хүрээнд хийгддэг. Үүнд:

  1. Сэдвийн судлагдсан байдлыг тодорхойлох
  2. Судалгааны арга, аргачлалуудыг харьцуулан үнэлэх
  3. Судалгааны таамаглалыг хэлбэржүүлэх буюу сэдвийн хүрээнд судлах шаардлагатай асуудлыг тодорхойлох (“Research Gap”)

Хэвлэлийн тоймыг бэлтгэхдээ дараах үе шатаар хийж гүйцэтгэхийг зөвлөж байна.

НЭГДҮГЭЭР АЛХАМ: СУДАЛГААНЫ СЭДЭВИЙГ ТОДОРХОЙЛОХ

Хэвлэлийн тойм хийж эхлэхээс өмнө судалгааны ерөнхий сэдэв, түлхүүр үгсээ тодорхойлох хэрэгтэй. Тус чиглэлийн судалгааны ажлуудыг үндэслэн таамаглал дэвшүүлэх байдлаар судалгааны сэдвийг нарийвчлан тодорхойлно. Олон улсын судалгааны өгүүллийн цахим сангуудаас тодорхой стандартын дагуу хайлт хийснээр сэдэвтэй хамаарал бүхий өгүүлэлүүдийг олох боломжтой.

ХОЁРДУГААР АЛХАМ: СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛИЙН САН ҮҮСГЭХ

Судалгааны өгүүллийн цахим сангуудаас шинжлэх ухааны өгүүллүүдийг тодорхой шалгуурын дагуу цуглуулж нэгдсэн санг үүсгэнэ. Судалгааны өгүүллийн сан үүсгэхдээ Endnote, ... зэрэг програмуудыг ашиглах нь таны ажлыг хөнгөвчилж цаг хэмнэхэд туслана.

ГУРАВДУГААР АЛХАМ: СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЭЛ УНШИХ

Судалгааны өгүүллийн санд цуглуулсан судалгааны өгүүлэл бүрийг унших нь зүйтэй. Гэхдээ шинжлэх ухааны өгүүлэл унших аргачлалыг дагах нь чухал юм. Шинжлэх ухааны өгүүлэл унших аргачлалыг баримталсанаар цаг хэмнэх, хэрэгцээтэй судалгааны өгүүллийг тодорхойлох, судалгааны таамаглалаа хэлбэржүүлэхэд нэн тустай.

ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ: СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛЫГ ХЭЛБЭРЖҮҮЛЭХ

Судалгааны өгүүллүүдийг унших үед судалгааны таамаглал, ашиглах шинжлэх ухааны нэр томъёо, судалгааг явуулахад тохиромжтой арга аргачлал сонгох үндслэлийг бүрдүүлнэ.

ТАВДУГААР АЛХАМ: ХЭВЛЭЛИЙН ТОЙМ БИЧИХ

Судалгааны таамаглал, арга зүйд тулгуурлан үүсгэсэн судалгааны өгүүллийн сангаас мэдээллийг нэгтгэн дүгнэж бичнэ.

Эх сурвалж:

  1. Andrew S. Denney & Richard Tewksbury (2013) How to Write a Literature Review, Journal of Criminal Justice Education, 24:2, 218-234, DOI:10.1080/10511253.2012.730617
  2. https://www.ilovephd.com/5-steps-to-write-a-literature-review/
  3. (https://web.stanford.edu/class/ee384m/Handouts/HowtoReadPaper.pdf)