СУДАЛГААНЫ ТААМАГЛАЛЫГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХ 6 АЛХАМ Нийтэлсэн: Л. Номин-Эрдэнэ Судалгааны ажлын хамгийн чухал бөгөөд эхний алхам нь судалгааны таамаглалыг нарийн тодорхойлох юм. Судалгааны таамаглалыг оновчтой, тодорхой дэвшүүлэх нь судалгааны арга зүй, дата анализыг төлөвлөх, гарч болох алдааг бууруулахад чухал ач холбогдолтой. Судлаачид судалгааны таамаглал тодорхойгүй байхад датагаа цуглуулж, дата анализ хийх үедээ таамаглалаа тодорхойлох тохиолдол цөөнгүй байдаг. Дата цуглуулсаны дараа судалгааны таамаглалаа тодорхойлох нь олон төрлийн алдаа үүсэх, мөнгө хөрөнгө, цаг хугацаа алдах зэрэг эрсдлийг үүсгэдэг. Иймд судалгаа эхлэх үед судалгааны таамаглалыг оновчтой тодорхойлж дараагийн алхамыг хийх нь чухал юм. Судалгааны таамаглалыг оновчтой, нарийвчлан тодорхойлоход дараах 6 алхамыг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд: Судалгаааны ажлын чиглэлийг тодорхойлох: Судалж буй асуудал нь аль салбар чиглэлд хамаарах, судалгааны хэрэгцээ шаардлага, судалгааны ажлыг хийх нөөц боломж байгаа эсэхийг тодорхойлох; Cудлагдсан байдлыг үнэлэх: Судлаж буй асуудлын хүрээнд судалгааны өгүүлэл цуглуулж судлагдсан байдлыг үнэлэх хэрэгтэй. Cудлаачдын бүрдүүлсэн баримт нотолгоо таны судлахаар төлөвлөж буй асуудлыг батлах болон үгүйсгэх байдлыг тодорхойлох; Асуудлын судлах шаардлага хэсэг, таамаглалын хүрээ гаргах(Research gap): Тухайн асуудал шинжлэх ухаанд нотлогдсон, үгүйсгэгдсэн байдал, тус чиглэлийн судалгааны ажлуудын хязгаарлагдмал талд үндэслэн цаашид судлах шаардлагатай хэсгийг тодорхойлж судалгааны таамаглалын хүрээг тодорхойлох; Судалгааны таамаглалын цар хүрээг нарийвчлан тодорхойлох: Судлаач судалгааны таамаглалыг дараах асуултын хүрээнд нарийвчлан гаргана. Үүнд: Хэн (Эх олонлог) Юу (Туршилт, эмчилгээ, интервенц) Хаана Хэзээ Яагаад Хэрхэн Судалгааны таамаглалыг хэлбэржүүлэх: Судалгааны үр дүнгийн талаарх таамаглалыг өмнөх судалгааны ажлуудад үндэслэн дэвшүүлнэ. Судалгааны ажлын таамаглал нь тодорхой, хэмжигдэхүйц байх шаардлагатай. Тухайлбал, Боловсролын байгууллагын ажилчдын сэтгэл ханамж дундажаар 70 хувь, Уушгины хавдартай хүмүүсийн 80 хувь тамхи татдаг, Байгууллагын ажилчдын цалингийн дундаж боловсролын зэргээр ялгаатай гэх мэт байна. Судалгааны таамаглалыг гаргах: Хэлбэржсэн таамаглалыг найруулан бичих бөгөөд хоёрдмол утга агуулаагүй, хэмжигдэхүйц байх нь чухал юм. Эх сурвалж: “Formulation of Research Question” Stepwise Approach Simmi K. Ratan, Tanu Anand , John Ratan