Дотоодын сэтгүүлийн бичиглэл
Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн стандарт шаардлагад нийцүүлэн бичиглэл хийхэд судалгааны багт туслалцаа үзүүлнэ.
Олон улсын сэтгүүлийн бичиглэл
Судалгааны өгүүллийг англи хэл хөрвүүлэн олон улсад бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн стандарт шаардлагад нийцүүлэн бичих, сэтгүүл сонгох, сэтгүүлийг шалгах зэрэг академик туслалцааг үзүүлнэ.
Судалгааны өгүүлэл бичиглэл гэж юу вэ?
Судалгааны өгүүлэл нь тухайн сэтгүүлийн шаардлага, ёс зүйн хэм хэмжээнд стандарт аргачлалын дагуу бичигдсэн байх ёстой. Судалгааны өгүүлэл бичиглэлд сэтгүүл сонгох, судалгааны үр дүн болон бусад хэсгийг бэлтгэх, засварлах зэрэг үйл явц багтана. Судалгааны өгүүллийн бичиглэл нь дараах бүтэцтэй байна.
Өгүүллийн товч хураангуй
Өгүүллийн гарчигийн дараах хамгийн их уншигддаг хэсэг бол товч хураангуй юм. Энэхүү хэсэг нь 200-250 орчим үгтэй байх ба уншигчдад судалгааны үндсэн аргачлал, үр дүнг тоймлон унших боломжийг олгохуйц байх ёстой.
Үндэслэл
Судалгааны өгүүлэл бичиглэлийн эхний хэсэг нь үндэслэл юм. Энэ хэсэг нь судалгааг хийх болсон үндэслэл, судалгааны асуулт, зорилгыг тусгахаас гадна цаашид дурдагдах нэр томъёоны тайлбар, тодорхойлолтийг агуулсан байна.
Судалгааны арга зүй
Арга зүйн хэсэгт процедур, үйл явцын талаар системтэй бичих шаардлагатай бөгөөд уншигчдад судалгааны чанарыг үнэлэх боломжийг олгодог. Тус хэсэгт судалгааны загвар, хувьсагч, түүвэр, дата цуглуулсан аргачлал, статистик шинжилгээ хийсэн загварыг багтаасан байх ёстой.
Үр дүн
Тус хэсэгт судлаач таамаглалыг дэмжих, үгүйсгэх байдлаар судалгааны үр дүнг арга зүйн дагуу логик дараалалтайгаар бичнэ.
Дата илэрхийлэл
Үр дүнгийн тодорхой хэсгүүдийг уншигчид ойлгомжтой болгох зорилгоор тохирох график, зураг, хүснэгтээр илэрхийлэх хэрэгтэй. Үр дүнгийн маш бага хэсгийг текстээр илэрхийлсэн байж болно.
Хэлцэмж хэсэг
Хэлцэмж хэсэгт өөрийн судалгааны үр дүнг бусад судалгаатай харьцуулан өмнө бүрдсэн нотолгоог дэмжих, үгүйсгэх байдлыг тодорхойлж, цаашид баримт нотолгоо бүрдүүлэх, судлах шаардлагатай асуудлыг тодорхойлно.
Талархал
Өгүүллийн төгсгөлд судалгаанд хувь нэмэр оруулсан судлаач, байгууллагад талархах илэрхийлж болно. Ихэвчлэн тоног төхөөрөмж, техникийн туслалцаа, санхүүжилт гэх мэт дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүнд талархал илэрхийлдэг.
Ном зүй
Уншигчдад судалгаанд иш татсан баримтын эх сурвалжийг олоход шаардлагатай мэдээллийг өгөх бөгөөд сэтгүүл бүр ном зүй бэлтгэх стандарт загварыг сонгож шаардлага тавьсан байдаг.