card

Судалгааны төсөл, тайлан бичиглэл

Олон улсын болон өөрийн оронд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн санал, болон тайлан бичиглэлд туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

Тезис, Диссертаци гэж юу вэ?

Тезис, Диссертаци нь зохиогчийн судалгаа, дүгнэлтийг танилцуулж, эрдмийн зэрэг, мэргэжлийн зэрэг горилоход дэмжлэг үзүүлэх баримт бичиг юм.

Таны дипломын ажил судалгааны асуултанд хэрхэн хариулсан болон эрдмийн зэрэг авах хугацаанд хийсэн бүх зүйлийг уншигчдад харуулах болно. Эрдэм шинжилгээний ажлыг судалгааны хүрээлэн, их сургуулийг түшиглэн судалгааны баг хийдэг.


Бүтээлийн бүтэц

Бүлэгүүд

  • Үндэслэл
  • Хэвлэлийн тойм
  • Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
  • Үр дүн
  • Дүгнэлт
  • Хэлцэмж
  • Зөвлөмж
  • Ишлэл

Танилцуулга хэсэг

  • Гарчиг
  • Тойм өгүүлэл
  • Preface/ Талархал
  • Агуулга
  • Хүснэгт, зургийн жагсаалт

Судалгааны төслийн санал бичиглэл

Судалгааны төслийн санал нь бусдад өөрийн судалгаагаар юу хийхийг хүсч байгаа вэ?, яагаад үүнийг хийх нь чухал вэ?, яаж хийх вэ?, тулгарах ёс суртахууны асуудал, танд хэрэгтэй нөөц бололцоо, хэр удаан үргэлжлэх вэ? гэсэн асуултуудад хариулах болон шаардалагатай санхүүжилтийг тооцсон төлөвлөгөө юм.