card

Судалгааны аргачлал

 

Судалгааны арга аргачлал

Арга аргачлал нь бүхэл судалгааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэх арга зам юм. Энэ нь судлаачын асуултанд  хариулах боломжтой байх хамгийн тохиромжтой арга зүй сонголт юм.

Ангилал

  • Тоон судалгаа
  • Чанарын судалгаа
  • Тоон, чанарын хавсарсан судалгаа

Тоон судалгаа

Тоон судалгаа нь объектив хэмжигдэхүүн буюу тоон өгөгдөл цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх судалгааны арга аргачлал юм. Энэ арга нь үзэгдэл юмсын тархалт түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн онцлогийг хэмжиж илэрхийлнэ.

  • Нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх
  • Өөрчлөлтийг хэмжих, түвшинг тогтоох 
  • Таамаглалыг батлах, эсвэл үгүйсгэх
  • Ирээдүй, хэтийн чиг хандлагыг тодорхойлох


Чанарын судалгаа

Чанарын судалгаа нь тоон бус өгөгдөл (текстэн мэдээлэл, аудио, бичлэг гэх мэт) цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл явцыг хамарсан судалгааны нэг арга юм. Чанарын судалгааны арга нь судлаачдад асуудлыг гүн, нарийн олон талаас нь судлах боломжийг олгохоос гадна судалгааны шинэ санааг бий болгох нөөцийг бүрдүүлдэг.

Чанарын судалгаа нь нээлттэй асуулттай ба энэ нь судалгаанд оролцогчдын санал бодол, сэтгэгдэл, туршлагын арвин мэдээллээр хариулагдах боломжтой байдаг. 

Чанарын судалгааны хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудад:

  • Ажиглалт
  • Ганцаарчилсан ярилцлага
  • Бүлгийн ярилцлага
  • Нээлттэй асуулттай асуумж
  • Хоёрдогч судалгааны арга багтдаг.