Судалгааны дата цуглуулалт
Дата цуглуулалт нь судалж буй хувьсууруудыг тодорхойлж, түүнийг хэмжих аргачлалыг боловсруулж цуглуулах системт процесс юм. Чанартай дата цуглуулснаар тухайн судалгааны асуултанд хариулах, таамаглал дэвшүүлэх, үр дүнг үнэлэх боломжийг нэмэгдүүлдэг.
Дата цуглуулах аргачлал:
Асуумж: Хаалттай болон нээлттэй асуултаар судалгааны датаг цуглуулна. Уламжлалт аргуудаас гадна утас, и-мэйлээр.
Ярилцлага: Нээлттэй асуултаар чиглүүлэгч өөрийн санааны нөлөөлөл үүсгэхгүйгээр судалгаанд оролцогчоос хариулт авах байдлаар датаг цуглуулна.