Хэрэглэгчийн судалгаа
Net promoters score нь хэрэглэгчийн үнэнч байдлыг тодорхойлох болон цаашид хэрэглэгчид нэмэгдэх, буурах эсэхийг тодорхойлох хамгийн өргөн хэрэглэгддэг судалгааны арга юм. Уг судалгааны аргаар бүтээгдэхүүн үйлчилгээ, байршил хоорондын ялгааг үнэлж болох ба гол өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулдаг давуу талтай.
VALS загвар
Хэрэглэгчийн ижил төстэй хэрэгцээ, шинж чанар, зан төлөвийн онцлогоор нь бүлэглэж түүнд таарсан маркетингийн оновчтой шийдвэр гаргалт байна. Энэхүү загвар нь Values And Lifestyles гэсэн үгний товчлол бөгөөд хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх сэтгэл зүйн онцлог шинжүүдээр нь сегментчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн боломжуудыг тодорхойлоход ашигладаг.
Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
Хэрэглэгч бүтээгдэхүүнээс авах сэтгэл ханамж нь компанийн нэр хүндээс эхлээд, борлуулалтын процесс, ажилтны харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээний гадаад өнгө төрх, савлагаа болон хэрэглэгчид өгч буй мэдрэмж, боломж бүхий олон хүчин зүйлээс хамаарна.
Customer effort score
Аж ахуй нэгж байгууллага болгоны хувьд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хэрхэн хүрч, юу мэдэрч байгааг үнэлэхийн тулд сэтгэл ханамжийн судалгааг хийх шаардлагатай. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэх олон төрлийн аргаас түгээмэл хэрэглэгддэг нт Customer Effort Score юм. Сэтгэл ханамжийн судалгаанаас ялгарах ялгаа нь хэрэглэгч тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг авах, хэрэглэхийн тулд хэр их хүчин чармайлт гаргаж байгааг үнэлж цаашид үргэлжлүүлэн хэрэглэх эсэх хандлагыг тодорхойлж өгдөг.
Маркетингийн судалгаа
Брэндийн танигдсан байдал
Тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн хугацаанаас хойш зорилтот хэрэглэгчдэд бүтээгдэхүүн танигдсан эсэх, нийлүүлэгч буюу бизнес эрхлэгч зах зээлд танигдсан эсэхийг тодорхойлно.
Концепц туршилтын судалгаа
Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээс өмнө хэрэглэгчдэд турших боломжийг өгч, бүтээгдэхүүн хэрэглэчийн эрэлт хэрэгчээг хангаж байгаа эсэх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үед гарч болох эрсдэлүүдийг таамаглан судална.